Инстаграм ямар шинэчлэлт хийв? 🚀

Инстаграм Carousel буюу олон зурагт постын хүртээмж нэмэгдсэн гэнэ.

In partnership with

Цас орчихож, ингээд л өвөл болчих юм болов уу? За тэгээд цас, халтиргаа гулгаа, утаа, түгжрэлийн талаарх постууд ч таймлайныг дүүргэж өгөх нь дээ.

Ямартай ч тэр их мэдээлэл дунд бага ч гэсэн хэрэг болох зүйл хэмээн Инстаграмын сүүлийн шинэчлэлтүүдийг маркетер танд өнөөдөр хүргэж байнаа.

Инстаграм Carousel буюу олон зурагт постын хүртээмж нэмэгдсэн гэнэ. (Ая, дуу нэмж өгвөл бүр их хүнд хүрнэ!)

Инста хэрэглэгчид мэдэж байж магадгүй гэхдээ өнгөрсөн 7 хоногт Instagram-н босс Адам Моссери өөрөө энэ талаарх мэдээллийг бас дахин баталгаажуулжээ!!

Түүний мэдээллээс харахад Инстаграмд CAROUSEL постууд нэг зурагтай посттой харьцуулахад илүү их хүртээмжтэй байх гэнэ.

Бас олон зурагт болон нэг зурагтай постдоо ая, дуу нэмж өгвөл Рийлс таб дээр ч харагдах боломжтой юм байна. Мэдээж хүртээмж ч нэмэгдэнэ гэсэн үг.

Түүнээс гадна Carousel постод 20 хүртэлх зураг/видео багтаах боломжтой болсон байна. (Өмнө нь 10-н хязгаартай байсан бол 20 болж нэмэгдсэн гэсэн үг).

Гэхдээ нэг зүйлсийг анхааруулахгүй бол болохгүй нь Инста дээр Reels хамгийн хүртээмжтэй, хамгийн үр дүнтэй постын төрөл хэвээр байгаа шүү.

Тэгэхээр та Инста дээрээ зурагт пост оруулдаг бол ядаж 2 зурагтай пост нийтлэх хэрэгтэй. Аан бас ая нэмээд өгвөл бүр сайн.

Инстаграм мөн CAROUSEL постод оруулах видео дээр текст нэмж, өөр өөр хэмжээ бүхий зургуудыг нэг CAROUSEL-д багтаах боломжтой болгосон юм байна. Өөрөөр хэлбэл одооноос нэг постод босоо болон 1X1 зураг нэмж болноо гэсэн үг.

Carousel постууд илүү олон хүнд хүрдэг болсон нэг шалтгаан нь бидний нийтэлсэн пост хүмүүсийн анхаарлыг хангалттай татаж чадахгүй байвал Инстаграмын алгоритм эхэнд харуулах зургийг нь сольж дахин хүргэдэг болсонд байгаа юм байна. Бидний сонгож хамгийн эхэнд нь оруулсан зураг эсвэл бичлэг хангалттай хэмжээнд хүмүүсийн анхаарлыг татахгүй бол алгоритм солиод харуулчихдаг гэсэн үг.

Яг л Facebook төлбөртэй сурталчилгаанд carousel постыг хамгийн ихээр хүмүүсийн анхаарлыг татаж чадаж байгаа тэр л зураг/бичлэгээр эхлүүлдэг шиг.

За тэгэхээр Инста дээрээ олон зурагтай постууд ая нэмээд л оруулаад байж дээ .

Аан тийм Инстаграм чатботтой болвол хүртээмж бүр илүү нэмэгдэнэ шдээ. Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: 1449 Media
ХАМГИЙН ШИНЭ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ТАНД!

3.5 сая уншигчидтай нэгд, хамтдаа унш

The Daily Newsletter for Intellectually Curious Readers

  • We scour 100+ sources daily

  • Read by CEOs, scientists, business owners and more

  • 3.5 million subscribers

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot