- Marketing Newsletter
- Posts
- Сошиал медиа өнгөрсөн 7 хоногт 11/08/2025🚀
Сошиал медиа өнгөрсөн 7 хоногт 11/08/2025🚀
FB бүүст хийхдээ анхаарах ёстой 15 зүйлс No2...

8 сарын 11-ний мэнд!
8 сар дундаа орох нь. Хичээлийн шинэ жилийн Back to School промо, тун удахгүй л хаалга тогших шинэ жилийн урамшуулал гээд л төлөвлөх зүйлс их байгааг мэдэж байгаа. Эндээс 2025 оны контент төлөвлөгөөний загвар татаж авч болно шүү.
Энэ удаагийн дугаарт:
Өнгөрсөн 7 хоногийн онцлох сошиал медиа мэдээллүүд
Фейсбүүк бүүст хийхэд зайлшгүй анхаарах ёстой 15 зүйлс - №2
Бас нэг заавал дуулгах мэдээтэй:
Бид "FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" онлайн сургалтаа цоо шинэ агуулгатайгаар шинэчлэн эхэлж байгаа шүү.
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!
ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
Instagram TikTok-нх шиг Reposts функцыг албан ёсоор гаргалаа.
xAI Grok 4 (Expert)-ээ Х-н бүх хэрэглэгчдэд нээж өгчээ. Ингэснээр төлбөр төлөхгүйгээр Grok AI-н хамгийн дэвшилтэт хувилбарыг ашиглах боломжтой болох нь.
OpenAI ChatGPT-5-ээ танилцууллаа. Тэднийхээр бол “PHD” түвшний AI модель нь гэнэ.
Google-н AI хайлт вэб хуудаснуудыг ажилгүй болгохгүй. Google хайлтын боссын хэлсэнээр: “AI хайлт харин ч илүү их хандалт, чанартай товшилт вэб хуудаснууд руу илгээж байгаа” гэнэ.
Үргэлжлэл доош гүйлгээд👇👇
50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot
ИНСТАГРАМ

Instagram Repost шинэ функц гаргажээ. Ерөнхийдөө бусдын постыг share хийх гэхдээ тусдаа Reposts табтай байх юм байна.
Instagram-н байршил хуваалцах шинэ функц Snap Map-тай бараг л ижил.
Reels-н "Friends" таб бүх хэрэглэгчдэд нээлттэй болжээ.
Post Insights дээр хүмүүс Рийлсийн яг аль хэсэгт, караусел постын аль слайд дээр LIKE товч дарсныг харуулдаг болжээ.
Instagram хэрэглэгчдэдээ найзуудынхаа Story Highlights-г харах сануулга харуулж байна.
МЕТА
Meta Business Suite зураг, бичлэг нэг постод хамтад нь нийтлэх боломжтой болох нь. Жижигхэн ч тун хэрэгтэй шинэчлэлт байна даа манай сошиал медиа маркетерүүдэд!
Мета Deloitte-тэй хамтран сурталчилгаа, худалдан авалтын замнал дахь ad personalization-ний үүрэг, оролцооны талаарх шинэ тайлан гаргажээ.
WhatsApp хэрэглэгчдэдээ уг аппыг ашигладаггүй хүмүүстэй харилцах функц гаргахаар ажиллаж байна.
YOUTUBE
Oxford Economics “YouTube Impact Report for Canada” тайлан нийтэлжээ.
Подкастын орон зайг YouTube яг л ТВ-г хэрхэн эзэлж авсан шигээ эзэн суужээ.
Их Британийн 55-аас дээш насны үзэгчид өнгөрсөн жил YouTube-г 2023 онтой харьцуулахад бараг хоёр дахин их үзсэн бөгөөд тэдний 42 хувь нь зурагтаар үзэж байна гэнэ. (Тайлан)
YouTube ирэх долоо хоногоос хэрэглэгчдийг насыг хиймэл оюун ухаан ашиглан таамаглана.
Google АНУ-ын их дээд сургуулиудад хиймэл оюун ухааны сургалтанд нэг тэрбум доллар зарцуулна.
Оюутан, сурагчдад амжилттай суралцахад нь туслах Gemini аппын 3 шинэ нэмэлт.
Google Business Profiles дээрх пост хийх функц шинэчлэгдсэн байна.
Google Gemini хиймэл оюун ухаан “үлгэр” зохиодог болжээ.
БУСАД
X өнгөрсөн Лхагва гарагт Элон Масктай сурталчилгааны талаарх AMA ярилцлага зохион байгуулжээ.
xAI Grok 4-н PDF боловсруулах чадварыг сайжруулан гаргажээ.
Microsoft OpenAI-н шинэ моделийг Windows дээр ашиглах боломжтой болгосон байна.
LinkedIn Feed сонгох функцынхээ тестийг зогсоожээ.
Bing Image Creator зураг бүтээхдээ GPT-4o Image Generation-г ашиглана.
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"
2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!
FACEBOOK ADS
Фейсбүүк бүүст хийхэд зайлшгүй анхаарах ёстой 15 зүйлс - №2
Мета сурталчилгааны бодлого, аргачлал бараг л сар бүр өөрчлөгдөөд байх шиг. Тийм ч учраас бидний хувьд анхаарах ёстой 15 зүйлсийг цувралаар оруулж эхэлж байна. Эхний 1-5 дугаарыг эндээс харна уу.
Ре-маркетинг автоматаар хийгддэг болсон.
Метагийн Advantage+ Audience пиксел дата, хөрвүүлэлт болон өмнөх оролцооны мэдээлэлд үндэслэн ре-маркетингийг автоматаар багтаасан байдаг тул тусдаа ре-маркетингийн кампанит ажил үүсгэх шаардлагагүй болсон.
Сурталчилгааны зардлын 20-30 орчим хувь нь шууд чиглүүлээгүй ч ре-маркетинг руу зарцуулагддаг болсон. Ремаркетинг тодорхой зарим тохиолдолд зайлшгүй шаардлагатай ч, ихэнх тохиолдолд warm audience-г хамарсан өргөн хүрээний зорилтот хэрэглэгчдийг сонгох нь хэт нарийвчилсан ремаркетингийн кампанит ажлаас илүү үр дүнтэй байдаг болсон шүү.
Таны бүтээсэн сурталчилгаа зорилтот сегментээ сонгодог
Мета алгоритм танай зорилтот хэрэглэгчдийг олж авдаг гэхдээ хэрэгтэй хүмүүсийг олж авдаг жинхэнэ эзэн нь таны бүтээсэн сурталчилгааны текст, зураг, бичлэг гэх мэт бүтээлч байдал шүү. Үр дүнтэй сурталчилгаа л танай хамгийн тохиромжтой үйлчлүүлэгчдийг татаж, тохирохгүй хүмүүсийг алгасч, танай бүтээгдэхүүн хэнд зориулагдсан болохыг (мөн хэнд зориулагдаагүй гэдгийг) тодорхой хэлж өгдөг.
Алгоритм танай сурталчилгаанд хэн хариу үйлдэл өгч байна гэдгийг илүүтэй анхаардаг тул сурталчилгааны үр дүн муу байгаа бол ихэнхдээ мессеж, бүтээлч байдлыг нь сайжруулах шаардлагатай болжээ гэж ойлгож болно.
Мета-д текст, зураг, видеоны сонголтууд өг
Сурталчилгаа бүтээх явцад гарчиг, текст, зураг, видеог хэд хэдэн сонголттойгоор оруулах боломжтой байдаг бөгөөд энэ нь Мета-г өөр өөр хүмүүст, өөр өөр байршилд нийцүүлэн тохирсон сурталчилгааны хувилбарыг үүсгэн хүргэх боломж олгох зорилготой.
Attribution бол цэвэр таны хариуцах зүйл
Attribution гэдэг нь аль сурталчилгаанаас үр дүн ирж байгаа хэмжих гол зүйл. Тийм ч учраас зөв тохируулах нь сурталчилгааны үр дүнг зөв хэмжих хамгийн чухал алхам. Meta Pixel, Conversion API-г суулгах, эвэнтүүдийг тодорхойлох, турших, давхардлыг арилгах гэх мэт ажлууд таны хариуцах ёстой зүйлс гэж ойлгож болно.
Сэтгэл хөдлөлөөр бүү ханд
Таны сэтгэлээ гаргаж бүтээсэн сурталчилгаа үр дүн авч ирэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ байдаг л зүйл. Хэрэв сурталчилгааны үр дүн муу байвал алгоритмд буруу өгөх, өмнө нь сайн үр дүн авч ирдэг л байсан шдээ гэх мэтээр зууралдах хэрэггүй; Угаасаа цаг хугацааны явцад сурталчилгааны үр дүн буурах нь элбэг байдаг зүйл.
Харин ч гүйцэтгэл, үр дүн багатай сурталчилгааг зогсоож, шаардлагатай зүйлсийг нь сайжруулсан шинэ хувилбарууд гаргахад бэлэн байх хэрэгтэй.
Эхний 1-5-г эндээс хараарай, дараагийн дугаараас үргэлжлэлийг хүлээн аваарай.
Одоо суралцах цаг!
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"
2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!