• Marketing Newsletter
  • Posts
  • FB группийн чатууд удахгүй ажиллагаагүй болно

FB группийн чатууд удахгүй ажиллагаагүй болно

Болон бусад мэдээ

Баасан гарагийн мэнд!

8 сарын эхний хагас ард хоцорчээ, албан ёсоор намрын их ажил, түгжрэлийн үе эхлэх нь дээ. Бид ч бас удаан завсарласан мэдээллийн товхимолоо тогтмол хүргэж эхэлнэ дээ.

Бас нэг заавал дуулгах мэдээтэй:

Бид "FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" онлайн сургалтаа цоо шинэ агуулгатайгаар шинэчлэн эхэлж байгаа шүү.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

МЕТА

Facebook группийн чатууд ашигладаг хүн байна уу? 💬

Бизнесийн, найзууд, хамт олны гээд олон группт төрөл бүрийн чат үүсгэн идэвхтэй ашиглаж байгаа харагддаг. За тийм хүмүүс байвал анхаарлаа нааш хандуулаарай.

Facebook-н админуудад зориулсан Facebook группт саяхан гаргасан постоос харахад ийм төрлийн Community Chats in Facebook Groups-г идэвхгүй болгож байгааг бололтой...

Ийм мэдэгдлүүд групп админууд харагдаж байгаа гэнэ. Магадгүй та бүхэнд ч харагдсан байх? 👇 👇 👇

Хугацааны хувьд:

  • 8 сарын 16-наас эхлэн шинээр группуудэд чат үүсгэх боломжгүй болох юм байна.

  • 8 сарын 22-ноос эхлэн одоо идэвхтэй байгаа группийн чатууд зөвхөн унших боломжтой болно, шинэ мэссэж илгээх боломжгүйгээр. Дараа нь Facebook групптэй холбоотой чатууд бүрмөсөн устгагдах бололтой.

Facebook групп бол мэдээж ажиллагаа хэвийн, ердийнхөөрөө ажиллана!

Тэгэхээр групп дэх чатууд таны ажилд тун хэрэгтэй байдаг бол өөр арга олж авах хэрэгтэй болох нь. Facebook-н хувьд Messenger Communities-г ашиглахыг зөвлөж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Messenger апп дотор 5000 хүртэлх гишүүдтэй групп чат үүсгэн ашиглах боломжийг. Аан эсвэл Telegram, Discord, Slack, WhatsApp руу шилжүүлсэн ч болно.

Миний хувьд FB группууддээ ийм төрлийн чат ашигладаггүй болохоор санаа зовох юм алга. Гэхдээ ашигладаг хүмүүст хэрэгтэй мэдээлэл болов уу. 😜

Үргэлжлэл доош гүйлгээд👇👇

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!


Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

FACEBOOK / INSTAGRAM / META

Meta Meta AI-г ашиглан сурталчилгааны оновчлол сайжруулах талаарх зөвлөгөө гаргажээ. Бүүст хийдэг бол тун хэрэгтэй мэдээлэл энд байна шүү!

Instagram-н босс Адам Моссери: EDITS аппыг ашиглах нь хүртээмжийг өсгөнө. IG Edits гаргахад л нэг иймэрхүү юм болно гэж мэдээд байсан юм аа.

Долоо хоног бүрийн Meta & Facebook, сошиал медиа шинэ мэдээ. Эндээс хамгийн сүүлийн шинэчлэлт өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг авч болно шүү.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!