- Marketing Newsletter
- Posts
- Сошиал медиа энэ 7 хоногт 🚀
Сошиал медиа энэ 7 хоногт 🚀
2024/12/13-ны дугаар👇 Siri 🤝 ChatGPT.

Siri 🤝 ChatGPT. iOS18.2 шинэчлэлтэй хамт ChatGPT Siri-тэй тун дотно хамтран ажилладаг болжээ. ChatGPT-с асуух зүйлээ зүгээр л Hey Siri, гээд л асуугаад байж болох нь. Түүнээс гадна Image Playground, Genmoji шинэ хиймэл оюун ухааны аппууд, мөн Writing Tools, Notes-д орсон нэмэлт өөрчлөлтүүд ч бидний ажилд хэрэг болохоор байна билээ шүү.
Энэ 7 хоногийн сошиал медиа топ мэдээллүүдийг хүргэж байна. 2024/12/13.
Мета контент бүтээгчдэд анх удаа бодлогын зөрчил гаргасан тохиолдолд тухайн зөрчлийн талаарх мэдлэг олгох онлайн сургалтыг үзээд зөрчлөө арилгуулах боломж олгож байна. Энэ нь хэрэглэгчдийг анхны зөрчил гаргахад нь шууд шийтгэх биш бодлого, дүрэм журмын талаар мэдээлэл олгох алхам гэнэ.
Facebook хэвтээ формат бүхий урт бичлэгүүдийг "автоматаар хасах" функцийн тусламжтайгаар Рийл болгон хувиргах болжээ. Урт бичлэгүүдийг автоматаар Рийл болгосноор, хүртээмж нь нэмэгдэнэ гэнэ шүү.
Марк Зукерберг Трампын засгийн технологийн салбарын бодлогод идэвхтэй оролцох сонирхолтой байна. Мета өмнө нь контентийн зохицуулалтад хэт оролцоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Өнгөрсөн Лхагва гаригт Facebook, Instagram, Threads бүгд унасан. 100 мянга давсан хэрэглэгч шинэ пост хийхэд асуудалтай байсан талаар мэдээлжээ. Энэ жилийн 2 дахь томоохон тасалдал!
Instagram DM илгээх цагийг урьдчилан төлөвлөх шинэ функц туршиж байна. DМ илгээх цагийг хүлээн авах хүнийхээ орон нутгийн цагийн бүсэд тохируулан төлөвлөж болно гэнэ.
Instagram “Broadcast channel”-д хариу өгөх боломжтой болжээ. Broadcast channel-д нэгдсэн хүмүүс илгээсэн мэссэжид хариу бичиж, хэлэлцүүлэгт оролцох боломжтой болсон байна.
Instagram шинээр "Trial Reels" хэмээх өөрийг дагадаггүй хүмүүст зориулсан Рийл нийтлэн туршиж үзэх функц гаргажээ. Цоо шинэ контент турших гэж байгаа бол үндсэн дагагчиддаа биш харин шинэ хүмүүст хүргэн туршиж үзэх боломжтой.
Reels дээрх Like-н тоог нуух функцыг туршиж байна. Зорилго нь хүмүүст гадна харагдах байдал биш контентийн агуулгад илүү анхаарлаа хандуулах боломж олгох гэнэ.
Instagram-ын гаргахаар төлөвлөж буй шинэ функцүүдийг бусад хүмүүсээс өмнө ашиглах үзэх үү. Settings хэсгээс Join the beta program-г сонго.
Threads
Threads-н шинэхэн Creator Hub контент бүтээгчдэд зориулсан зөвлөгөө, мэдээллээр дүүрэн. Профайлын тохиргоо, дагагчидтай хэрхэн харилцах, сэдвийн таг гэх мэт функцуудыг багтаасан хялбар гарын авлагын эндээс.
Threads постын үр дүнгийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй харуулна. Постуудыг оролцоогоор нь эрэмбэлэх, дагагч, дагагч биш хүмүүсийн оролцоог харах гэх мэт!
Threads тун удахгүй профайл хайлтын шүүлтүүр нэмэх гэнэ. Пост хайх ажлыг илүү хялбаршуулах зорилготой.
Үргэлжлэл доош гүйлгээд👇👇
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: Hubspot
Discover 100 Game-Changing Side Hustles for 2025
In today's economy, relying on a single income stream isn't enough. Our expertly curated database gives you everything you need to launch your perfect side hustle.
Explore vetted opportunities requiring minimal startup costs
Get detailed breakdowns of required skills and time investment
Compare potential earnings across different industries
Access step-by-step launch guides for each opportunity
Find side hustles that match your current skills
Ready to transform your income?
TikTok
TikTok 2024 оны шилдэг тренд, контент бүтээгчдийг тодрууллаа. Энд "very demure", "brat summer” гэх мэт трендүүд, Jools Lebron зэрэг алдартай контент бүтээгчид багтжээ.
TikTok DM сурталчилгаа туршиж байна. Энэ нь мэдээж худалдан авагчид, бизнесийн байгууллагуудын хооронд гардаг асуудлыг бууруулах зорилготой.
АНУ-ын шүүх давж заалдах хүсэлтийг хэлэлцээд TikTok-ийн хоригийг хэвээр үлдээлээ. Дараагийн алхам Дээд шүүхэд гомдол гаргах.
Трамп ТикТокийг аварна гэж амалсан үнэн болов уу? ~Натхауз
TikTok контент бүтээгчдэд зориулсан хандивын функц гаргасан байна. Хэрэглэгчид буяны байгууллагуудад хандив цуглуулах ажлыг сурталчлах боломжтой болжээ.
YouTube
YouTube-ийн 2024 оны шилдэг чиг хандлага, бүтээгчдийн талаархи тайлан. Энд Sabrina Carpenter-н хит дуу (900к Short-д ашиглагдсан) гэх мэт шуугиан дагуулсан бүтээлүүдийг онцолжээ!
YouTube автоматаар гадаад хэл рүү орчуулан, дуу оруулах функц гаргажээ. Хүмүүс мэдэхгүй хэл дээрх видеог ч шууд орчуулгатай үзэх нь.

LinkedIn cover зургаа хэд хэдэн зураг солигддог байдлаар оруулах боломжтой болжээ. Premium Business хэрэглэгчдэд бусдаас ялгарах нэг давуу тал болно гэнэ.
LinkedIn хуурамч аккаунтуудтай хийх тэмцлээ идэвхжүүлж байна. 2024 оны эхний хагаст хуурамч аккаунтуудын 99.7 хувийг хүмүүс репорт хийхээс өмнө устгасан гэнэ.
X/Twitter
X элэглэгч, шүтэн бишрэгчдийн аккаунтыг ялгах шошготой байхыг шаарддаг болжээ. Ингэж албан ёсны хаягаас ялгаж өгөх юм байна.
X Grok AI чатботоо бүх хэрэглэгчдэд нээлттэй болгожээ. Төлбөр төлдөггүй хэрэглэгчид 2 цаг тутамд 10 мессежийн хязгаартай юм байна. Grok-оо ChatGPT гэх мэт бусад хиймэл оюун ухааны чатботуудтай илүү өрсөлдөх чадвартай болгох алхам бололтой.
X-н шинэ функц дагагчид болон дагагч бус хүмүүсийн оролцоог харьцуулж харуулна. Эхний байдлаар харахад идэвхтэй хэрэглэгчдийн ердөө 2% нь дагагчид байгаа нь X постууд өргөн хүрээний хүмүүст хүрдэг гэдгийг харуулж байна.
Бусад
OpenAI-н Sora сая сая хүмүүст хиймэл оюун ухаанаар видео бүтээх боломж олгож эхэлжээ. Одоогоор зөвхөн сонгогдсон тестерүүд хүмүүс оролцуулсан видеог бүтээх боломжтой гэнэ.
Google Gemini 2.0-г танилцууллаа. Хамгийн хүчирхэг нь хэмээн тодотгосон энэхүү хувилбар нь зураг, дуу бүтээх болон Google хайлт, Map-тай хамтран ажиллана гэнэ.
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: Cizzle Bio
1 in 16 are diagnosed with lung cancer.
Early detection saves lives
Cizzle Bio’s test is 95% accurate
You can support a patented solution to improve survival rates
Read the Offering information carefully before investing. It contains details of the issuer’s business, risks, charges, expenses, and other information, which should be considered before investing. Obtain a Form C and Offering Memorandum at invest.cizzlebio.com
Энэ 7 хоногийн шинэ мэдээлэл
50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot